“Мэргэн насан” компани 59 байгууллагад үнэгүй үйлчилгээ үзүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-03-20 21:05:31

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “Мэргэн насан” ариутгалын компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 59 албан байгуулага, аж ахуйн нэгжид үнэ төлбөргүй ариутгал хийжээ.

Тус компанийн хоёр ажилтан дөрвөн хоногийн хугацаанд нийт 18000 мкв талбайг 1.0 сая төгрөгийн өртөг бүхий ДП-2 жавелион, холорсипт-17 бодисоор ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн аймгийн Онцгой байдлын газрын хоёр обьект, Төв номын сан зэрэг байгууллагад үнэ төлбөргүй ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Холбоотой мэдээ