97 иргэн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-20 21:07:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Дархан-Уул аймагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 100 иргэнийг ажиглан тусгаарлаж байсан. Харин 03 дугаар сарын 20-ны өглөөний 08.30 минутад 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссан 3 иргэнийг аймгийн шуурхай штабын шийдвэрийн дагуу ажиглалтаас гаргасан аж.

Ингэснээр ажиглалтад 97 хүн үлдэж байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал сайн байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Ажиглалтын байранд нийт 5 эмч, 4 сувилагч, 4 үйлчлэгч, нэг тогооч ажиллаж байна. 
Тусгаарлах байрны хамгаалалтад Цагдаагийн газрын 6 алба хаагч, 3 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж
байгаа аж.

Холбоотой мэдээ