“Захиргааны Ерөнхий хууль” хэрэгжихтэй холбогдуулсан сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-29 01:31:13

“Монгол Улсын Захиргааны Ерөнхий хууль” ирэх долоодугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ. Иймээс Хууль Зүйн яам, “Ханнс-Зайделийн сан”-тай хамтарч улсын хэмжээнд энэ сарын 17-ноос ирэх сарын нэгний хооронд уг хуулийн талаарх сургалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулж хийсэн сургалт Дархан-Уул аймагт болов.

Хэд хэдэн Засгийн нүүр үзэж тодорхой хугацаанд боловсруулагдсан уг хууль өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-нд эцэслэн батлагдсан. Энэ хууль хэрэгжсэнээр захиргааны байгууллага иргэнийг захирч тушаадаг бус иргэддээ үйлчилдэг, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг болох ач холбогдолтой. Захиргааны ерөнхий хууль нь ардчилсан эрхзүйт төртэй улсын тулгуур хууль болдог байна.  Ардчилсан нийгэм бол захиргааны дур зоргоос хүний эрхийг хамгаалах, хуулиар хязгаарладаг гэдгээрээ “Эрүүгийн хууль”, “Иргэний хууль”-тай ач холбогдлоороо эн тэнцэхүйц, цагийн эрхээр хуулийг шинэчилж өөрчлөлт оруулах нь ардчилсан нийгэмд байх ёстой стандарт гэдгийг сургалтыг эрхлэн зохион баөйгуулсан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэсээс сургалтын үеэр онцоллоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ