Гэр бүлийн хүчирхийллийн нэг гэмт хэрэг бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-20 18:35:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Хайр өвтгөдөггүй” аяныг эхлүүллээ. Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зэрэг олон зорилгын дор уг аяныг энэ сарын 27 хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, 1911 зөрчил шалгасан байна. Харин Өвөрхангай аймгийн хэмжээнд он гарсаар эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1 гэмт хэрэг, 3 зөрчил бүртгэгджээ. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 83.3 хувийн бууралттай байна. Гэр бүлийн хүчирхийлэл Арвайхээр, Хужирт, Баруунбаян-Улаан суманд голчлон үйлдэгджээ.

Холбоотой мэдээ