Нэг ямааг таван мянган төгрөгийн хөлсөөр самнаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-20 09:44:42

Дорнод /МОНЦАМЭ. Дорнод аймагт нэг ямааг таван мянгөн төгрөгийн хөлсөөр самнаж байна. Малчид ноолуураа самнаж байгаа энэ үед түр ажлын байрны тоо огцом нэмэгджээ.

Сумын төвийн ажилгүй иргэдийн ихэнх нь “ноолуур”-нд явсан учир малчид аймгийн төвөөс ноолуур самнах хүмүүсээ авч байна. Гэхдээ хөлс мөнгөөр нь ямаа самнах хүн тэр бүр олдохгүй байгаа гэж малчид ярьж байв.

Өнгөрсөн хавар нэг ямааг мөн дээрх ханшаар самнаж байсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил ноолуур хямд үнээс эхэлж байгаа гэхэд болно.  
Гэхдээ тал газрын ямааны ноолуур үнийн хувьд харьцангуй өндөр байдаг нь нарийн ширхэгтэй, чанар стандартад нийцдэгтэй холбоотой.  

Холбоотой мэдээ