Гэмт хэрэг 77.8 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-18 09:34:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн статистик мэдээгээр 2020 оны эхний хоёр сарын байдлаар тус аймагт 80 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 35 хэргээр буюу 77.8 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бусдын эд хөрөнгийн хулгай найман тохиолдлоор, залилангийн хэрэг гурваар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг 11 тохиолдлоор тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг гараагүй байсан бол энэ жил дөрөв гарчээ.  

Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг дөрөв, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зургаа, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг долоо бүртгэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн болон насанд хүрээгүй хүн оролцсон гэмт хэргүүд бүртгэгдээгүй байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 197,5 сая  төгрөгийн хохирлын 12,5 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас  учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 6,5 хувьтай байна.

Гэмт хэргийн улмаас 78 иргэн хохирч, гурван хүн нас барж, 27 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал хохирсон хүний тоо 69.6 хувиар, гэмтсэн хүн 68.7 хувиар өсч, нас барсан хүний тоо 25 хувиар буурчээ. Гэмт хэрэгт нийт 12 хүн холбогдон шалгагдсан байна. 

Холбоотой мэдээ