“Amazon” 100 мянган шинэ ажилтан ажилд авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-17 11:59:36

САН-ФРАНЦИСКО. /Reuters/. АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас цахим захиалга огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор “Amazon” компани 100 мянган шинэ ажилтныг ажилд авахаар болжээ.


COVID-19” халдвар тархсаар буй энэ үед манай компани хэрэглэгчдэд хэрэгцээтэй зүйлсийг хүргэхэд тусалж байна. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ огцом өссөн тул ажиллах хүчийг нэмэгдүүлэх шаардлага үүслээ гэж “Amazon” компанийн төлөөлөгч Дейв Кларк мэдээлсэн байна.


Сиэтл хотод төвтэй “Amazon” компанийн мэдээлснээр, шинэ ажилтнууд агуулахуудад ажиллаж, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх ажээ. Хэрэглэгчдийн захиалга сүүлийн өдрүүдэд ердийн үеийнхээс хэд дахин өндөр хэмжээнд хүрсэн байна. АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо даваа гаргийн байдлаар 4000 давжээ. 

Холбоотой мэдээ