АНУ-ын Хөрөнгийн биржийн арилжаа уналттай хаагджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-17 11:28:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд даваа гаргийн арилжаа хаагдах мөчид 12-13 орчим хувиар унажээ. Энэ нь 1987 оноос хойших хамгийн том уналт бөгөөд коронавирусний тархалттай холбоотой болгоомжлол нөлөөлжээ.


Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, Америкийн аж үйлдвэрийн “Dow Jones” индекс 2997.10 нэгж буюу 12.93 хувиар буурч, 20 188.52 пункт болсон байна. Энэ нь хар даваа гараг гэж нэрлэдэг 1987 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс хойших арилжаа дуусах мөчид болсон хамгийн том уналт юм. Энэ өдөр “Dow Jones” индекс 22.6 хувиар буурч байжээ.


АНУ-ын зах зээл дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс 324.89 нэгж буюу 11.98 хувиар унаж, 2386.13 нэгж болсон байна. “Nasdaq" цахим биржийн индекс 970.28 нэгж буюу 12.32 хувиар буурч, 6904.59 нэгжид хүрсэн байна.

Холбоотой мэдээ