“Nike”, “Under Armour” АНУ дахь бүх дэлгүүрээ түр хугацаагаар хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-16 14:19:17

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын спорт хувцас үйлдвэрлэгчид болох “Nike”, “Under Armour” компани коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд АНУ дахь бүх дэлгүүрээ түр хугацаагаар хаахаар болжээ.


Nike” компанийн мэдээлснээр, Канад, Баруун Европ, Австрали, Шинэ Зеланд дахь дэлгүүрүүд мөн энэ сарын 27 хүртэл үйл ажиллагаагаа зогсоох ажээ.


Under Armour” компанийн хувьд Хойд Америк дахь бүх дэлгүүрээ өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоног орчмын хугацаанд хаахаар болжээ. Мөн жижиглэн худалдааны “Lands End” компани энэ сарын 29 хүртэл Америк дахь дэлгүүрүүдээ хаана гэдгээ мэдэгдсэн байна.


Харин БНСУ, Япон, Хятад зэрэг бусад орон дахь “Nike”-н дэлгүүрүүд хэвийн ажиллах юм. Ташрамд дурдахад, “Nike” компанийн Нидерланд дахь төв байрны ажилтан коронавирусээр халдварласны дараа уг салбарын үйл ажиллагааг энэ сарын эхээр түр хугацаагаар зогсоосон юм. 

Холбоотой мэдээ