ДЭМБ-ын стандартын дагуу ариутгалын зөвлөмж боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-14 22:22:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын өгсөн стандартын дагуу "COVID-19"-өөс сэргийлэхэд орон гэр, ажлын байр, нийтийн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал халдваргүйтгэлийн зөвлөмж боловсруулсныг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. Тус яам "COVID-19" бүртгэгдсэнээс хойш 107 дахь буюу 30 дахь амралтын өдрөө ажиллаж байгаа юм. 



Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эрсдлийн үeийн мэдээлэл, харилцаа холбооны багтай хамтран дээрх зөвлөмжийг боловсруулсан бөгөөд халдварын голомтод тандалт судалгаа, шуурхай хариу арга хэмжээ авах Талбарын тархвар судлаачдаар ахлуулсан 95 хүний бүрэлдэхүүнтэй 15 багийг тушаал гарган нэмж байгууллаа. Энэ үeэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица ирж, урмын үг хайрлажээ. 

Холбоотой мэдээ