Гучин компанийн186.482 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-13 18:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 13-нд I, II, III ангиллын 30 ХК-ийн 58.315.940.85 төгрөгийн үнийн дүн бүхий 186.482 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Хар Хорум Пропертийс" (ATM-15.00%) болон "Гермес Центр" ХК (HRM+12.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянтээг" (BTG-12.28%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM-2.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.26 хувиар өсөж, 18606.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.736.103.834,024.7 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ