Орон гэргүй иргэдэд дүүргүүдээс үйлчилгээ үзүүлж эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах үүрэг чиглэл өгсөн бөгөөд энэ ажил хэрэгжиж эхэлжээ.
Өнөөдөр өглөөний
/2020.03.13/ 06.00 цагаас эхлэн дүүргүүдийн Цагдаагийн газрууд илрүүлсэн
иргэдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд
хамруулж, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулахаар ажиллаж
эхэлсэн байна.