Хоёрдугаар сард 128 ихэр хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-13 15:32:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 11.9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 138-аар нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Амаржсан эхчүүдийн 8.9 мянга нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 178-аар нэмэгдсэн байна. Нийт амаржсан эхчүүдийн 45 нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2-оор буурчээ.

ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 2 дугаар сард 5597 эх амаржиж, 5661 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 2843 нь эрэгтэй,  2818 нь эмэгтэй, 128 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3390 грамм, дундаж өндөр 50.7 см байна.

Амаржсан эхчүүдийг насны байдлаар авч үзвэл, 4 хувь нь 20  хүртэлх, 92.4 хувь нь 20-39, 3.6 хувь нь 40-өөс дээш настай байна.

Холбоотой мэдээ