АНУ "Катаиб Хезболлах" бүлэглэлийн байрлалуудад цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /TASS/.
Иракийн Эт-Тажи цэргийн бааз руу пуужин харвасны хариуд Ирак дахь шиит
шашинтнуудын "Катаиб Хезболлах" бүлэглэлийн зэвсгийн 5 агуулахад АНУ өндөр
нарийвчлалтай цохилт өгчээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн
алба мэдээлсэн байна.
"АНУ Ирак дахь "Катаиб
Хезболлах" бүлэглэлийн байгууламжуудад батлан хамгаалахын өндөр
нарийвчлалтай цохилт өгсөн. АНУ тэргүүтэй “Inherent Resolve” ажиллагааг
явуулдаг эвслийн хүчинд цаашид халдлага үйлдэх чадварыг нь сулруулах зорилгоор
зэвсгийн 5 агуулахыг цохилтын бай болгосон” хэмээн баримт бичигт дурджээ.
АНУ-ын цэргүүд
болон эвслүүдэд цохилт өгөхөд ашигладаг зэвсгүүд эдгээр агуулахад байсан гэж АНУ-ын
Батлан хамгаалах яам үзэж байгаа аж.