Англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-13 11:26:24

Увс /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа англи иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарсан байна. Уг шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдвар илрээгүй аж. Мөн түүнтэй хамт Ямаат ууланд тусгаарлагдсан бусад хүмүүсээс ч гэсэн халдвар илрээгүй байна. Гэхдээ давтан шинжилгээг дахин авах юм байна.

Коронавирусний халдвараар өвчилсөн Франц улсын иргэний 1-р хавьтагч болох Английн иргэнээс энэ сарын 11-ний өглөө шинжилгээ авч, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн энэ сарын 12-ны 15 цагт ХӨСҮТ-д хүлээлгэж өгөөд байсан юм.

 

Холбоотой мэдээ