Обама Умардын удирдагчийг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-28 11:43:31

ТОКИО. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Умард Солонгосыг буруушаан, тус орны удирдагч Ким Жөн Уныг "тогтворгүй, хувиа хичээсэн этгээд" хэмээн шүүмжилжээ.  

Тэрбээр "Пхеньянтай харилцах хамгийн гол шалтгаан бол Умардын өдөөн хатгасан ажиллагаанд өртөж болохуйц АНУ-ын ард иргэд болон бидний холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах явдал юм" хэмээн "CBS" агентлагт өгсөн ярилцлагандаа дурджээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгос "Мусудан" гэдэг шинэ төрлийн  дунд тусгалын баллистик пуужин харваж туршсан билээ. Мөн өнгөрсөн бямба гарагт шумбагч усан онгоцноос дахин баллистик пуужин харвасан юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнэст мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр Умард Солонгосын талаар мөн дурджээ. Тэрбээр "АНУ-ын зүгээс Умардад үзүүлэх шахалтаа улам бүр чангатгах болно. Үүнийг Пхеньянд илүүтэй нөлөөлдөг Хятадын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх болно" гэж мэдэгджээ.

Х.Сарнай






 

Холбоотой мэдээ