Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-11 17:49:03
Архангай /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/134 дугаар захирамжаар 03-р сарын 11-16-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглов.
Мөн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, ресторан, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг
03-р сарын 11-16-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа.
Холбоотой мэдээ