Өвөрхангай аймгийн НАМЭХ-ноос 2200 амны хаалт хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-10 17:40:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос "30 мянган амны хаалт" аяныг өрнүүлж, 21 аймаг 9 дүүргийн салбараа уриалсны дагуу Өвөрхангай аймгийн НАМЭХ-ноос 2200 амны хаалтыг оёж, аюулт өвчнөөс хүн ардаа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Сумдын НАМЭХ-ны эмэгтэйчүүд ч идэвх санаачилгатай ажиллаж, Хархорин сум 540, Баруунбаян-Улаан сум 100, Баянгол сум 200, Сант сум 160, Хайрхандулаан сум 200 амны хаалтыг өөрсдөө оёжээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох уг амны хаалтыг эрүүл мэндийн болоод онцгой байдлын албанд хандивлаад байна.

Мөн Баруунбаян-Улаан, Хархорин, Сант, Хайрхандулаан сумын эмэгтэйчүүд сумынхаа Онцгой комисс болон төрийн байгууллагуудад ариутгалын бодис, дархлаа сайжруулах витамин, бэлдмэл зэргийг хандивлах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Холбоотой мэдээ