Онцгой комисс өдөр бүр 15.00 цагт иргэдэд үнэн бодит мэдээлэл өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-10 12:52:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс гуравдугаар сарын 10-ны 10:00 цагт хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан талаар мэдээллээ.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд орчны ариун цэврээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн халууныг хэмжих, иргэд амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хот доторх такси үйлчилгээ үзүүлж буй жолооч нарт зөвлөмж өгөх, машинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил хийхээр болжээ.

Мөн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг тогтоож, татан авалт хийх, хүнс, өвс тэжээл, шатахуун тээвэрлэхээс бусад орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газар, аймгийн Онцгой комисст 24 цагийн жижүүр ажиллуулах, өдөр бүр 15.00 цагт Онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл хүргэж, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангахаар болсон байна.

Холбоотой мэдээ