Хандивын талаарх мэдээлэл ил тод, зарцуулалт нээлттэй байх болно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-09 21:10:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Шуурхай штабын дарга Г.Болд тус  сумын Онцгой комисст ирж байгаа хандив, тайланг олон нийтэд ил тод мэдээлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Хэрлэн сумын Онцгой комисст ирсэн иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын хандив тусламжийн зүйлсийг урьдчилан сэргийлэх ажилд тэргүүн эгнээнд зүтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд зарцуулж байгаа аж.

Мөн бэлэн байдлын үед гарсан үйл ажиллагааны зардлуудыг санхүүжүүлэх юм байна. Тухайлбал, нийт 360,000 төгрөгөөр халуун хэмжигч багажийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд, алба хаагчдын хүнсний хэрэглээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт 500 кг төмс, амны хаалт гэх мэтчилэн шаардлагатай зүйлсүүдийг нийлүүлэн ажиллаж байгаагаа дуулгалаа.

 

Холбоотой мэдээ