Нислэгүүдийг түр зогсоосон хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-08 14:28:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс өнөөдөр "COVID19"-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хуралдаж байна. 


Хуралдаанаар, БНСУ, Япон Улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах, Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэгийг зогсоох эсэх талаар хэлэлцэнэ. Мөн "Covid-19" халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний асуудлыг хэлэлцэхийн сацуу нүүрс тээвэр, газрын тосны экспортын журмыг хэлэлцэх юм. Түүнчлэн УОК-т ирж буй хандивыг захиран зарцуулах асуудлыг шийдвэрлэнэ. 

Холбоотой мэдээ