БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо АНУ-ыг шүүмжлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /Xinhua/. АНУ нутаг дэвсгэрт нь байрладаг хятад сэтгүүлчдийн тоог хязгаарлахыг шаарджээ. Энэхүү шаардлагыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо эрс эсэргүүцэж, мэдэгдэл гаргасан байна.
АНУ-ын энэхүү шийдвэр нь Хятадын сэтгүүлчдийг “хөөсөн явдал” бөгөөд уг үйлдэл нь гадаадад мэдээлэл бэлтгэж буй Хятадын сэтгүүлчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, Хятадын хэвлэл мэдээллийн салбар болон сэтгүүлчдийн нэр хүндэд халдаж, тэдний хилийн чанад дахь ажил үүрэгт хөндлөнгөөс оролцож буй хэрэг юм хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ.