Өөр өнцөг клубын залуучууд үзэсгэлэнгийн танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 14:01:27

Ховд аймгийн гэрэл зураг сонирхогчдын "Өөр өнцөг" клуб, аймгийн ЗДТГ хамтран “Үзэсгэлэнгийн танхим” нээлтийн үйл ажиллагааг хоёр өдрийн өмнө зохион байгууллаа.

Нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Хэлтсийн дарга Л.Энхбаяр болон гэрэл зураг сонирхогчдын "Өөр өнцөг" клубын гишүүд оролцлоо.

Энэ үеэр  “Байгалийн үзэсгэлэнт Ховд нутаг”, “Олон овог угсаатны өлгий Ховд аймаг” гэрэл зургийн цомгийн нээлт болж, Ховд аймгийн гэрэл зургийн үзэсгэлэн, худалдаа, Гэрэл зургийн ном, гарын авлагын цуглуулга, үзэсгэлэн  дэлгэлээ.

Ховд аймгийн гэрэл зураг сонирхогчдын "ӨӨР ӨНЦӨГ" клуб гэрэл зураг сонирхогч 20-иод гишүүнтэй. Тэд  фото зураг, гэрэл зургийн аялал, танин мэдэхүй, гэрэл зургийн сургалт, гэрэл зурагчдын уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн, фото зургийн уралдаан, дүрс бичлэг, гэрэл зургийн худалдаа, захиалгаар гэрэл зураг авах зэрэг ажлуудыг хийх аж.

"ӨӨР ӨНЦӨГ" клубын үзэсгэлэнгийн танхим Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн байранд үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

                                                         Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ