"Хүчит шонхор" захын түрээсийн төлбөрийг 50-100 хувь хөнгөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-03-03 18:41:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа үйлчилгээний "Хүчит шонхор" зах түрээсийн үйлчилгээний төлбөрийг 50-100 хувь хөнгөлж байгааг мэдэгдлээ. 

Ийм шийдвэр гаргаж буйг тус захын ерөнхий захирал Т.Сайнхүү мэдэгдэж, шинэ коронавирусний болзошгүй эрсдэлийн улмаас зах зээлийн борлуулалт, эдийн засгийн эрэлт суларч байгаа энэ үед тус захад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн лангуу түрээсийн төлбөрийг хөнгөлж буйг нийт түрээслэгчдээ сонордуулжээ. 


Холбоотой мэдээ