Сүхбаатар аймгаас 1600 гаруй хүн Улаанбаатар хотыг зорьжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-03 17:39:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн байдлаар Сүхбаатар аймгаас нийт 354 тээврийн хэрэгсэл 1600 гаруй хүн Улаанбаатар хотыг зорин явсан гэх мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас өглөө. 

Тодруулбал, Баруун-Урт Улаанбаатарын чиглэлд 281 тээврийн хэрэгсэл 1338 хүн, Мөнххаан-Улаанбаатарын чиглэлд 73 тээврийн хэрэгсэл 1601 хүн хяналтын пост дамжин гарсан байна. Тус аймгийн хэмжээнд авто замын хяналтын байнгын болон хөдөлгөөнт 20 пост ажиллаж байна. Постыг дамжин өнгөрч буй автомашиныг бүртгэх, жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр алба хаагчид зохих заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Хэдийгээр Сүхбаатар аймгаас гарах автомашины хөдөлгөөн харьцангуй цөөн байгаа ч зүүн бүсийн гурван аймгаас нийслэлийг зорих хөдөлгөөн их байгаа учир Схбаатар, Дорнод, Хэнтий аймгийн замын уулзварт ачаалал их байгааг зорчигчид хэлж байна.

 

Холбоотой мэдээ