Иргэд, аж ахуйн нэгжээс Онцгой комисст 40 сая төгрөг хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-03 10:51:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн Онцгой комисст иргэд болон аж ахуйн нэгжээс 40 орчим сая төгрөгийн хандив цуглараад байна. Тодруулбал, “Төгөл” групп 10 сая, “Ачит Ихт” ХХК 10 сая, “Ахмад Хилчдийн холбоо” ТББ-аас амны хаалт 200 ширхэг, “Анхдагч, илгээлтийн эзэд” ТББ нэг сая, иргэн Г.Энхцэцэг 500 мянган төгрөг өглөө.

Өмнө нь “Эрдэнэт ДЦС”, “Эрдэнэт Булган ЦТС”, иргэдээс 18 сая төгрөг цуглараад байсан юм. Нийт 40 сая төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжээс хандивлажээ. 

Холбоотой мэдээ