Нью-Йорк муж улсад нэг удаагийн гялгар уутыг хориглож эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-02 12:50:58

НЬЮ-ЙОРК. /NBC/. АНУ-ын Нью-Йорк муж улсад нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох шийдвэр энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн боловч уг хоригийг зөрчсөн дэлгүүрүүдэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс торгууль ногдуулахаар болжээ.


Шинэ хоригийн дагуу дэлгүүрээр үйлчлүүлж буй хэрэглэгчид өөрсдийн дахин ашиглах боломжтой торыг авчрах юм уу 5 центийн үнэтэй цаасан уутыг худалдан авах боломжтой ажээ. АНУ-д энэ төрлийн хоригийг мөрдөж эхэлсэн гурав дахь муж улс нь Нью-Йорк бөгөөд Калифорни, Орегонд уг арга хэмжээг хэдийн хэрэгжүүлжээ.


Нью-Йорк муж улсын Байгаль орчныг хамгаалах хэлтсийн мэдээлснээр, шинэ хориг арга хэмжээтэй холбоотой гомдлуудыг харгалзан үзсэний дүнд торгууль ногдуулах хугацааг дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан ажээ. Тус муж улсад жил тутам 23 тэрбум гаруй гялгар уут хэрэглэгддэг байна. 

Холбоотой мэдээ