Улсын Онцгой комиссын уриалгыг эрхэмлэн дагаж мөрдөцгөөе!

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-03-01 13:19:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дагаж мөрдөн, иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг Улсын онцгой комиссоос уриаллаа.


Монгол Улсын иргэн бүр өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, цаашид сонор сэрэмжээ улам дээшлүүлж, хариуцлага, сахилгаа чангатган эв эеийг хичээн, эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулахыг УОК-оос баасан гарагт /2020.02.28/ гаргасан уриалгад дурджээ.



Холбоотой мэдээ