Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-01 07:27:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 1. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 7. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр.

Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ