Өвөрхангай аймагт 18 жолоочид торгууль ногдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-29 20:17:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот, аймаг сум, баг хооронд зорчих хөдөлгөөнийг зогсоосон энэ үед зарим жолооч нар баталгаат бус замаар зорчих зөрчил илэрч байгааг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.


Тус аймгийн хэмжээнд зөрчил гаргасан 34 жолоочийг илрүүлж, 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу нэг зуун тавин нэгжтэй тэмцэх хэмжээний торгууль ногдуулжээ. 


Жолооч нар "очоод учир байдлаа хэлээд гарч болох байх", "таньдаг хүнээрээ гаргуулна" гэсэн өрөөсгөл бодлоор олон км зам туулж ирэх тохиолдол байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулав.


Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг дахин сануулаад иргэн бүр үүргээ биелүүлж, хууль зөрчихгүй байхыг хууль хяналтын байгууллагынхан сэрэмжлүүлэг болгон мэдээлж байна.


Холбоотой мэдээ