Бүх нийтийн дасгал хөдөлгөөн эхэллээ

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:27:51

Уламжлалт бүх нийтийн өглөөний дасгал хөдөлгөөний үйл ажиллагаа 4 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Ажнай” талбайд эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай “05” тоот тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2010 оны А/66 тоот Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм. Энэ жилийн бүх нийтийн дасгал хөдөлгөөн нь “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс” уриатай байгаа ажээ. Эхний өдрийн дасгал хөдөлгөөнд 21 байгууллагын 226 хүн ирж дасгалаа хийсэн байна.

Тус үйл ажиллагааг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр хоёр сарын хугацаанд үргэлжилдэг юм. Харин энэ жил сонгуультай холбоотойгоор 6 дугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг энэхүү ажил 14 суманд зэрэг эхэлсэн нь энэ жилийн хувьд онцлог байлаа.

Нийтийн дасгал хөдөлгөөндөө идэвхтэй оролцохыг Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газраас уриаллаа. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ