Алтанбулаг боомтод тусгаарлагдсан иргэн байхгүй

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-26 20:34:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, Сэлэнгэ аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сошиал орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байгаад итгэхгүй байх, Алтанбулаг боомтод тусгаарлагдсан нэг ч иргэн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Цаашид албан ёсны мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авч байхыг ард иргэдээсээ хүсч, худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага хүлээлгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасан байна.

Мөн Алтанбулаг боомт дахь хяналтыг улам чангатгаж, нийт иргэдийг өөртөө, гэр бүлдээ хайртай байж хариуцлагатай байхыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ