Автобусны зогсоол, хогийн савуудад ариутгал хийлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-25 13:46:12

Увс /МОНЦАМЭ/.Улаангом тохижилт үйлчилгээ” ОНӨҮГ-аас санаачлан аймгийн төвийн автобусны буудлууд болон орон сууцны дундах хогийн савнуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Энэхүү ажлыг Улаангом сумын ЗДТГ-ын Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Цээнэй, Зоонозын өвчин судлалын төвийн Тархвар судлагч их эмч Б.Цэрэндулам, Ариутгагч, бэлтгэгч Ш.Дахинбаяр нар гүйцэтгэсэн байна.

Тэд аймгийн төвийн 12 автобусны зогсоолын сандал, хогийн сав болон орон сууцнуудын гадна байрлах хогны савыг ариутгаж халдваргүйжүүлжээ. Мөн хог тээвэрлэдэг авомашиныг ариутгасан байна.

"Улаангом тохижилт үйлчилгээ" ОНӨҮГ-аас автобсны зогсоол дээр "Шинэ коронавирусийн халдвараас сэргийлье" зөвлөмжийг нааж байршуулжээ.


Холбоотой мэдээ