Нийслэлийн агентлаг, захиргааныхан дүүргүүдтэй хамтарсан эргүүл хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-21 15:28:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурлаар дүүрэгт ажиллахаар хуваарилагдсан нийслэлийн агентлаг, харьяа байгууллагуудтай хамтарсан эргүүл хийх хуваарийг нарийвчлан гаргалаа.

Мөн эргүүлээр ажиллах албан хаагчдын “Таних тэмдэг”-ийг баталж, загварын дагуу яаралтай хийлгэх зардлыг шийдвэрлэв. Мөн хурлаар цахим сүлжээ ашиглан дүүргийн удирдлага нэг сувгаар яаралтай, үнэн бодит мэдээлэл солилцож байхаар болов.


Дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаа иргэд, олон нийтийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хянах, нийслэлийн харьяа агентлаг, газруудын албан тушаалтнуудыг танилцуулж, онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв. Хуралд Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын хэлтсийн дарга Ү.Ганболд, НОБГ-ын хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцлоо.


Холбоотой мэдээ