Элчин сайд Т.Жанабазар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-02-21 10:18:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар тус улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт энэ сарын 20-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, Монгол, Шведийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт цаашид идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.


Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ