THE DECODING хамтарсан үзэсгэлэн
ФОТО МЭДЭЭ
"THE DECODING" хамтарсан үзэсгэлэн
Уран бүтээлч Ц.Солонго,
Э.Сүндэръяа, Ш.Сүхбат нарын хамтарсан “The Decoding” хадны зургийн сэдэвт уран
бүтээлийн үзэсгэлэн 2020 оны 02 сарын 14-03 дугаар сарын 1-ны хооронд Norphei
арт галерейд дэлгэсэн байгаа ч олон нийтийн үйл ажиллагаа
хориглосон учир уран бүтээлүүдийг цахим галерей байдлаар хүргэж байна.
Үзэсгэлэнгийн зорилго нь
хадны зургийн дүрслэл нь эрт үеэс хойч үеийнхэн бидэнд кодолж үлдээсэн өвөг
дээдсийн захиас хэмээн үзэж байна. Захиасыг тайлахын тулд дахин ойлгох, дахин
бодох, дахин дүрслэх, дахин туурвих, дэлхий ертөнцөд дахин танилцуулах юм. Тус
үзэсгэлэнгийн куратороор урлаг судлаач, PhD. Д.Уранчимэг, үзэсгэлэнгийн
спонсроор Соёлын элч Х.Дамдинсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд “The Decoding”
үзэсгэлэнгийн бүтээлүүд нь түүхэн олдвор, эртний дүрслэлээс санаа авсан залуу
уран бүтээлчдийн 20 гаруй бүтээлүүдээс бүрдэж байна.
































