Мөсөн дээгүүр зорчихыг хориглов

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-19 19:19:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт гол мөрөн болон нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний зузаан нимгэн байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын наймдугаар хуралдаанаар өнөөдрөөс эхлэн мөсөн дээгүүр зорчихыг хориглов.

Албаныхан Хөвсгөл нуур болон томоохон, гол мөрний мөсөн дээгүүр зорчихыг хориглож хяналт тавьж ажиллана  Өнөөдрийн байдлаар гол мөрөн болон нуурууд харилцан адилгүй зузаантай, зарим газар мөсний даац тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав.

Холбоотой мэдээ