ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-19 07:23:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Суулга одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр.


Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Ус

Наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан буух улирал 12 цаг 58 минутад эхэлнэ. Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал үргэлжид ирнэ. 

    

Холбоотой мэдээ