"Монос Баян-Өлгий" компани Нэгдсэн эмнэлэгт хандив өргөв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-19 19:28:09

Баян-Өлгий /МОЦАМЭ/.Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг "Монос Баян-Өлгий" компани аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай ариутгалын бодис, хамгаалах хэрэгсэл хандивлав.

Хандивын багцад 100 литр ариутгалын спирт, 10 ширхэг хамгааллын хувцас, 10 литр санитас болон амны хаалт зэрэг багтсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжанд өнөөдөр гардуулсан байна.

Түүнчлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 25 литр ариутгалын спирт, 10 литр санитас, 10 ширхэг хамгаалалтын хувцас хүлээлгэж өгчээ.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн байгууллагуудад ийнхүү хандив өргөж эхлээд байгаа юм.  



Холбоотой мэдээ