МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Энхсайханы уран бүтээлийн тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:20:47

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, СТА яруу найрагч Лавайн Энхсайханы “Эгшиглэнт дорнын үргэлжлэл” тоглолт Завханд болно.

20 гаруй шүлгийн номыг эмхэтгэн гаргаж уншигчиддаа барьсан яру унайрагчийн үгийг нь бичсэн олон сайхан дуу төрөн гарч олны сониорыг мялаагаад байгаа билээ. Тухайлбал СТА Намсрайноровын "Сэвлэг шиг бүүвэй шиг", Төрмандах Оюунсувд нарын "Дүүрэн жаргалтай хорвоо", Нарантуяа Бямбахүү нарын "Амин заяа", Говь-Алтайн Энхбатын "Ээждээ яарлаа даа", МУГЖ Ганзоригийн "Монгол минь", МУГЖ Чулуунчимэгийн "Нутаг минь түмэн минь", Банзрагчийн "Айсуй жаргалын чимээ", МУГЖ морины хэмээх Батбаярын "Хурдан халтар" гээд олон сайхан дууны үгийг тэрлэжээ. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын "Би эндээс явахгүй" найраглалыг мөн бичсэн байна.

МУСТА, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Лавайн Энхсайхан гурав дахь бие даасан уран бүтээлийн тоглолт цэнгүүнээ тавьж буй юм. Түүний тоглолтонд Завханы ХЖТ, Говь-Алтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчид, хөгжмийн зохиолч СТА Э.Хүрэлбаатар нарын 40 гаруй уран бүтээлч оролцох ажээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ