Монголбанкны ерөнхийлөгч ОУВС, Жайкагийн тавдугаар хуралд оролцлоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-14 15:25:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 12-13-нд Токио хотноо ОУВС-ийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын тавдугаар хуралд оролцлоо.

“Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь” сэдэвт уг хуралд Ази Номхон далайн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцсон байна. 

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-гийн тѳлѳѳллүүдтэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулаад, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.

Холбоотой мэдээ