Японд долоо хоногт 100 сая амны хаалт үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-13 11:56:33

ТОКИО. /NHK/. Японд долоо хоногт үйлдвэрлэж буй амны хаалтын тоо 100 сая хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Сайд нарын танхимын дарга Ёшихидэ Сүга лхагва гарагт мэдээлжээ.


Хятадад шинэ төрлийн коронавирус дэгдсэний улмаас Японд амны хаалтын хомсдол үүсээд байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүл мэнд, Аж үйлдвэрийн яамд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг нийлүүлэгчдээс хүссэн ажээ.


Үүний үр дүнд компаниуд өдөр шөнөгүй ажиллаж байгаатай холбоотойгоор долоо хоног тутам 100 сая амны хаалтыг зах зээлд нийлүүлэх төлөвтэй байна гэж Ё.Сүга мэдээлсэн байна. 


Мөн Японы Засгийн газар амны хаалтын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд зориулан хөрөнгө оруулахаар төлөвлөж буй компаниудад татаас олгох шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. 

Холбоотой мэдээ