БНХАУ Африкт хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-11 15:06:48

ПРЕТОРИ. /TASS/. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх Африкийн төвийг БНХАУ Этиоп улсад байгуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн тухай тус улсын "Fana" радиогоор мэдээлжээ.


“Африкт хумхаа, булчин задрах тахал, Эбола зэрэг янз бүрийн халдварт өвчин үе үе дэгддэг. Тийм учраас эдгээр өвчнийг сөрөн зогсохын тулд хүчин чармайлт гаргах зайлшгүй шаардлагатай” гэж Этиоп улсад суугаа БНХАУ-ын Элчин Сайд Тан Зянь мэдэгджээ. Түүний хэлснээр, шинэ төв нь Африк тивийн оршин суугчдын эрүүл мэндийн байдлыг юуны өмнө өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх замаар сайжруулна.


Дээрх төвийг Аддис-Абеб хотод оршдог Африкийн холбооны төв байрны нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд халдварт өвчний тархалтад тавих хяналтыг сайжруулах, онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах зорилгоор Африкийн бүх улсад тусламж үзүүлнэ. Түүнчлэн халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах аж

Холбоотой мэдээ