Амиа егүүтгэсэн тохиолдол сүүлийн 30 жилд хамгийн дээд түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Associated Press/.
Өнгөрсөн онд АНУ-ын Агаарын цэргийн хүчний хэлтэст амиа
егүүтгэсэн тохиолдол сүүлийн 30 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ.
Тодруулбал, өнгөрсөн онд тус хүчинд 84 цэргийн албан хаагч амиа егүүтгэжээ.
2018 онд амиа хорлолтын 60 тохиолдол бүртгэгдсэн бол түүнээс өмнөх 5 жилийн
хугацаанд Агаарын цэргийн хүчинд амиа хорлосон хүмүүсийн тоо 60-64 хооронд
хэлбэлзсэн байна.
“Амиа хорлолт нь командлалын анхаарлыг бүрэн татдаг шийдвэрлэхэд амаргүй үндэсний
нарийн төвөгтэй асуудал юм” хэмээн Агаарын цэргийн хүчний дэслэгч генерал
Брайан Келли цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн 9 дүгээр сард Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 2018 онд нийт
325 цэргийн албан хаагч амиа хорлосон бол 2017 онд 285, 2016 онд 280, 2012 онд
319, 2009 онд 310 хүн амь насаа егүүтгэжээ.