"Итгэлийн танхим" аяныг найм дахь эмнэлэгтээ хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-02-10 12:43:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүжигчин Г.Ундармаа "Итгэлийн танхим" аяныхаа хүрээнд, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг тохижуулж хүлээлгэн өгсөн байна. Энэ нь сайн үйлсийн аянаа хэрэгжүүлсэн найм дахь эмнэлэг болж байгаа бөгөөд түүнтэй "MCS" групп хамтран ажиллажээ


"Тус эмнэлгийг тохижуулахад нийтдээ 300 орчим сая төгрөг зарцуулсан. Тус түргэн тусламжийн тасгаар жилд 6000 гаруй иргэн үйлчлүүлдэг юм байна.  "Итгэлийн танхим" аяны хүрээнд найм дахь эмнэлгийнхээ тохижилтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ" гэж Г.Ундармаа ярьжээ.

Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторийн Хүүхдийн кабинет, Хүлээлгийн танхим, “Өргөө амаржих газар”, "Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, ЭХЭМҮТ-ийн үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө зэргийг тохижуулж байсан юм.

 

Холбоотой мэдээ