Эмээгийн талх иргэдийн итгэлийг алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-06 12:40:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эмээгийн талх нэрээр брэнд болж, олон жил үйл ажиллагаагаа явуулж байсан талхан цех аймгийн МХГ-ын шалгалтад бүдэрчээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлах “Эмээгийн талх” цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтыг Сүхбаатар сумын иргэн Б-гээс ирүүлсэн гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хийсэн байна.

Шалгалтаар эрүүл ахуй, стандартын шаадлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан уг "Талхан цех"-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тус цех нь ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй орчинд, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй аж. Мөн стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчин хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Иймээс зөрчил дутагдлыг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. 



Холбоотой мэдээ