Хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах шаардлагатай орнуудыг нэрлэжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-02-05 15:09:37

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хүлэмжийн хийн ялгарлaa бууруулахад илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай орнуудыг Нэгдсэн үндэсний байгууллагын /НҮБ/ тэргүүн Антонио Гутерреш мягмар гарагт нэрлэсэн байна.


АНУ-ын Нью-Йорк хотноо байрладаг НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр А.Гутерреш 2020 онд хүлэмжийн хийн ялгарал урьд байгаагүй хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа талаарх Дэлхийн цаг уурын байгууллагын тайлангийн талаар дурджээ.


“Xүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг АНУ, БНХАУ, Энэтхэг, Япон, ОХУ зэрэг орон 2020 оны 11 дүгээр сар гэхэд өөрсдийн үүрэг амлалтаа өгч, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэглэх зорилтыг тавих хэрэгтэй” гэж НҮБ-ын тэргүүн хэлсэн байна. Ирэх 11 дүгээр сард Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал Их Британид болох юм.


Цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын талаар А.Гутерреш хэлэхдээ, АНУ, ОХУ цөмийн зэвсэглэлийг бууруулах хоёр талын гэрээгээ шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэжээ. Уг гэрээний хугацаа 2021 оны хоёрдугаар сард дуусах ажээ. Мөн тэрбээр Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөний 75 жилийг тохиолдуулан ирэх наймдугаар сарын 6-нд тус хотод зохион байгуулах арга хэмжээнд оролцохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ