Д.Трамп: АНУ, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн цаг үедээ ирсэн байж магадгүй юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-05 11:23:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн цаг үедээ ирсэн байж магадгүй юм хэмээн үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Улс орны нөхцөл байдлын талаарх жил тутмын илтгэлээ Сенат болон Төлөөлөгчдийн танхимд тавих үеэрээ илэрхийлжээ.


“БНХАУ олон арван жилийн туршид АНУ-ыг ашиглаж байсан. Бид энэ нөхцөл байдлыг өөрчилсөн. Гэсэн хэдий ч БНХАУ тэр дундаа тус улсын дарга Си Жиньпинтэй өрнүүлэх бидний харилцаа урьд өмнөхөөс илүү сайн байгаа гэж хэлж болох юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн тэрбээр хоёр улсын худалдааны маргааныг зохицуулах тухай хэлэлцээрийн эхний үе шатны хэлэлцээрийг 1 дүгээр сарын 15-нд байгуулсан тухайгаа сануулан дурджээ.


“Хэн ч урагшаа гараад “одоо хангалттай” гэж хэлээгүй. Бид улс орноо сэргээхийг хүсэж, үүнийгээ хийж байна. Америкийн ажлын байруудыг Хятад хулгайлж байгаагийн эсрэг зогсохын тулд татвар ногдуулахыг бид иргэддээ амласан бөгөөд бидний стратеги хэрэгжсэн. Хөдөлмөрчдөө, оюуны өмчөө хамгаалж, хэдэн тэрбум ам.долларын ашиг авчрах, АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өргөн цар хүрээтэй шинэ зах зээлийг бий болгох шинэ хэлэлцээрийг бид БНХАУ-тай байгуулсан” хэмээн тэрбээр ярьжээ.  

Холбоотой мэдээ