Дөрвөн сумын зүй бусаар хорогдсон мал 70 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-24 20:08:34

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Архангай аймгийн хүнс ХАА-н газрын мэдээгээр цас их орж зудын байдалтай өвөлжсөн Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан суманд 71,4 мянган толгой мал зүй бусаар хорогдсон явдал, нийт хорогдсон малын 70 хувийг эзэлж байгаа аж.

Аймгийн хэмжээнд оны эхний нийт малын 2,3 хувь буюу 101,6 мянган толгой мал зүй бусаар хорогджээ.

Бог малын тэн хагас, бодын 13 хувь төллөжээ

Мөн аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар, нийт төллөх эх малын 44 хувь буюу 835,9 мянган толгой эх мал төллөлж төл бойжилт 97,4 хувьтай байгаа гэж ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн А.Дархижав мэдээллээ.

2016 онд нийт 1905,8 мянган эх мал төллөх юм байна. 21427 төл мал хорогдсоны дотор ишиг 10349, хурга 9776 байгаа бөгөөд Хашаат суманд 8017 төл хорогджээ.

Архангай аймаг Л.Булган

 

 

Холбоотой мэдээ