Чикаго хотод Консулын газар нээх асуудлыг байнгын хороотой зөвшилцөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-04 18:04:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх асуудлыг хэлэлцээд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөхөөр болов.


Чикаго хот орчимд 8000 монгол иргэн амьдарч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны зардал харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир тус хот болон ойр орчимд монголчууд ихээр суурьшдаг байна. 

Холбоотой мэдээ